МСЭМҮН - Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Нийгэмлэг

Сүүлийн нийтлэлүүд
Мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл

Сэтгэл гутралын шинж тэмдэг ба даван туулах аргууд
Сэтгэл гутрал нь олон хүнд тохиолддог сэтгэцийн эмгэг бөгөөд цаг тухайд нь эмчилвэл бүрэн эдгэрэх боломжтой.

Стресс менежментийн 5 үр дүнтэй арга
Өдөр тутмын амьдралдаа стрессийг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй аргууд.

Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд эцэг эхийн үүрэг
Эцэг эхийн харилцаа хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар.
Удахгүй болох арга хэмжээ
Сургалт, уулзалт, вебинар

📣 “СЕКСОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СУРГАЛТ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Нийгэмлэг хамтран салбарынхаа эмч, мэргэжилтнүүдэд зориулан "Сексологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт 5 өдрийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтыг ОХУ-ын сэтгэцийн эмч, сэтгэл засалч, сексологич, Москва хотын П.Б. Ганнушкины нэрэмжит Сэтгэцийн эмнэлгийн эмч Александр Васильевич Палин удирдан явуулна. Тус сургалт нь сексологийн орчин үеийн чиг хандлага, мэргэжлийн практикт тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, олон улсын туршлагаас суралцах боломжийг оролцогчдод олгоно. 📅 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2 ⏳ Үргэлжлэх хугацаа: 5 өдөр /36 цагийн хичээлийн хөтөлбөр/ 📚 Багц цаг: 3 кредит 👨⚕️ Багш: Александр Васильевич Палин Сургалтын төлбөр • Үндсэн төлбөр: 1,700,000₮ • МСЭМҮН-ийн 2026 оны гишүүнчлэлийн хураамжаа төлсөн гишүүдэд: 1,500,000₮ Төлбөрийг CarePay аппликэйшнээр дамжуулан 4 хуваан төлөх боломжтой. CarePay үйлчилгээг сонгох бол пейж хуудсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 🔗 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/vvcx4iqzULVs1Zsz9 📩 Холбоо барих: mongolianmha@gmail.com Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа олон улсын туршлагад тулгуурлан сайжруулах энэхүү сургалтад Та бүхнийг урьж байна.

🔰 “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
🔰 Дэлхий нийтэд жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Сэтгэцийн эрүүл мэнд 2026" олон удсын эрдэм шинжилгээний хурлыг “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулья” уриан дор 2026 оны 09 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хэлэлцэх сэдвүүд: 📍 Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд 📍 Тархи судлал 📍 Сэтгэл судлал 📍 Сэтгэцийн эмгэг судлал ба Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэлт 📍 Донтох эмгэг судлал Чуулганд оролцох/бүртгүүлэх холбоос: https://www.mongolianmha.mn/conference/register Илтгэлийн хураангуй болон эмнэл зүйн тохиолдолд тавигдах шаардлага: https://drive.google.com/.../1r0u6QSpaaG8fkBBGJHl9sv1kypO... Илтгэлийн хураангуй хүлээн авах холбоос: https://www.mongolianmha.mn/conference/abstract ✍️ Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой тодруулах зүйл байвал research.mncmh@gmail.com хаягаар болон +97696200011 дугаараар холбогдоно уу.
Гишүүн болж нэгдээрэй
МСЭМҮН-ийн гишүүн болсноор та мэргэжлийн сүлжээнд нэгдэж, сургалт, арга хэмжээнүүдэд хөнгөлөлттэй үнээр оролцох боломжтой болно.
- Мэргэжлийн нийгэмлэгт нэгдэх
- Сургалтад хөнгөлөлттэй суух
- Хаалттай бүлэгт нэгдэх
- Сэтгэл зүйн тест, материал авах